Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2024 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм/
2024 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм/
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, тойм мэдээ
/2024 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн тойм/
2-р сарын 01-ээс 11-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Хархираа, Түргэн голууд, мөсөн бүрхүүл, харзтай, Намир гол ёроолдож хөлдсөн хэвээр, голуудын мөсний зузаан 30-34см,, энэ нь өмнөх оны мөн үеээс 5-10см нимгэн мөсөн бүхрүүл тогтсон байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голууд халиа, тошин, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30-151см , өмнөх арав хоногоос 5-10см нэмэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-15см нимгэн мөсөн бүхрүүл тогтсон байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг ,Баруунтуруун, Цагаанхайрхан-Хангилцаг голууд ёроолдож хөлдсөн. Мөсний зузаан 34-80см, өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй.
Увс, Хяргас, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан увс нуур-72см, хяргас нуур 30см, өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеээс 10-15см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.
2-р сарын 01-с -11-н хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд, халиа тошин, битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
АХЛАХ ТЕХНИКЧ Х ЭНХЖАРГАЛ
2024.02.11